НУУЦЛАЛ, ХАМГААЛАЛ


Таны гүйлгээний нууцлагдсан, хамгаалагдсан байдал
Капитрон банк нь өөрсдийн харилцагчдын интернет банкаар хийгдэж байгаа гүйлгээг гадны ямарваа хүн нэвтрэн үзэх, гүйлгээ хийх боломжийг бүрэн хаах зорилгоор зохих бодлогыг баримталдаг. Та өөрөө ч нууцлалын бодлогын нэг хэсэг бөгөөд Харилцагчийн Интернет Банкны Нууцлалын Дүрэм хэсгийг анхааралтай уншиж дагаж мөрдөөрэй.

Нууцлал, хамгаалалт
Манай банк интернетийн нууцлалын түвшинд хийгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн техник, технологийг ашигладаг.

- 128-bit SSL Encryption технологи
- Автоматаар салгагдах
- Хамгийн сүүлийн үеийн шинэчлэлийг үргэлж хийдэг
- Вирусын эсрэг програмаа үргэлж шинэчилж хийдэг
- Гадны ямарваа оролтоос хамгаалах үүднээс firewalls-ыг ашигладаг


Харилцагч таны нууцлал
Интернэт банк руу нэвтрэн орохдоо анхаар.
Та интернет банкинд хамгийн анх нэвтрэхэд дараах дэлгэц гарч ирнэ.



Энэ дэлгэц нь “нууцлал хадгалагдах, аюлгүй хэсэг”-т ажиллахыг сануулж буй явдал юм. Та “No” товч дарж ороход баруун доод буланд түгжээний зураг гарч ирэх ба энэ нь та хаалттай, нууцлал хамгаалагдсан Вэб сайтад ажиллаж байгааг илтгэнэ.

Интернэт банкинд ажиллах үедээ та өөрийн сайт дахь мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлагатай.

  • Таны нууцлалын хамгаалалт үргэлж шинэчлэгдэж байгаа эсэхэд анхаарч байх

  • Анти вирус програм суулгасан байх

  • Хувийн Вааревол ашиглах

  • Манай банкны нууцлалын зөвлөмжийг унших

  • Анти спавору /anti-spyware/ програмыг хэрэглэх

  • Гүйлгээ хийхдээ Vasco төхөөрөмж ашиглах

  • Мөн дараах зөвлөмжийг дагана уу:

  • Өөрийн тухай мэдээлэлийг нууц байлгах

  • Нууц үгээ нууцалж байх

  • Компьютерынхээ нууцлалыг хадгалж байх

  • И-Банкаас ирсэн И-мэйлээ нууцлах

  • Офлайн байсан үед ч өөрийгөө хамгаалах

    1. Та хаанаас Интернет банк руу нэвтэрч байгаагаа үргэлж анхаарч байх
      Та аль болох интернет кафе, номын сан зэрэг олон нийтэд үйлчилдэг газруудаас интернет банк руугаа нэвтрэхгүй, “Гарах” товчоороо сайтаасаа гарч байх, нууц үг санахыг асуусан дэлгэцийн YES товч дарахгүй байх
    2. Онлайн луйвар мэддэг байх
      Утсаар таны хувийн мэдээллийг цуглуулан авдаг тусгай ВЭБ сайтууд байдгийг мэддэг байх хэрэгтэй. Зарим нэгэн ийм ВЭБ сайтууд нь санхүүгийн байгууллагуудаас эмайл ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр ВЭБ сайтууд ч байдаг. Иймээс өөрийн сайн мэддэг ВЭБ сайтуудыг эсвэл манай банктай холбоотой ВЭБ үүдээс өөр сайтуудад болгоомжтой хандах хэрэгтэй.
    3. Нууц үгээ өөрчлөх
      Нууц үгээ алдсан гэсэн сэжиг төрсөн даруй үргэлж сольж бай.
    4. Таны Интернет банкны нууц үгийг ямарваа нэгэн өөр хүн мэдэж байгаа тохиолдолд банктай холбоо барих хэрэгтэй.
    5. Компьютерын нууц үг хэрэглэж байх
      Өөрийн компьютердээ нууц үг хэрэглэж байх нь Интернет банк ВЭБ ээ хамгаалах бас нэгэн арга юм.

    Өөрийн нууц үгийн нууцлалыг хадгалах

    1. Нууц үгээ өөрөө хадгалах
      Нууц үгээ бусдад мэдэгдэж болохгүй
    2. Өвөрмөц нууц үгтэй байх
      Өвөрмөц, бусад хүн таахааргүй нууц үгтэй байх
    3. Богино нууц үг хэрэглэхгүй байх
      Багадаа 6 буюу түүнээс үсэгтэй нууц үгтэй байх
    4. Хүн таахааргүй үсэг, тоо, тэмдэгт орсон нууц үгтэй байх
    5. Өөр өөр үйлчилгээнд өөр өөр нууц үг ашигладаг байх
    6. Өөрийн нэр, төрсөн өдөр, утасны дугаар зэрэг мэдээлэл орсон нууц үгээс аль болох зайлсхийх
    7. Нууц үгээ энэ тэнд тэмдэглэж орхих хэрэггүй ба ингэх шаардлагатай бол өөрийн мэдэх нууц код ашиглах
    8. Интернет банкнаасаа гарах тохиолдолд заавал “Гарах” гэсэн товчоор гарч байх