Энэ нь интернэтэд холбогдсон дурын комьютераас https://ibank.capitronbank.mn вэб хуудас, ухаалаг утасны Capitronbank аппликейшнийг ашиглан банкны үйлчилгээг цаг хугацаа, орон зайг үл харгалзан хүссэн үедээ авах боломжтой үйлчилгээ юм.
Банкны үйлчигээнүүдийг цогцоор нь хурдан шуурхай авах боломжтой.
Бид интернэт банкны нууцлалыг хамгаалахын тулд хамгийн орчин үеийн технологи, арга хэрэгслийг ашигладаг. Харилцагчын бүртгэлтэй гар утсанд ТАН код буюу 6 оронтой 1 удаагийн кодоор баталгааждаг юм. Түүнчлэн харилцагч та бүхэн өөрийн интернэт банкинд нэвтрэх нэр, нууц үг зэргийг бусад этгээдээс нууцлах шаардлагатайг анхаарна уу.
Тийм ээ, та манай интернэт банкны аппликэшнийг өөрийн Android, Apple IOS үйлдлийн системийн гар утсандаа суулгаж, ашиглах боломжтой
Нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдол интернет банкны нууц үгээ мартсан хэсгээр сэргээх боломжтой. Гүйлгээний нууц үгээ мартсан тохиолдолд Капитрон банкны лавлах утас: 1800-2020 утсанд хандаж бүртгэлтэй гар утсандаа шинээр үүсгүүлэх боломжтой.
Та гүйлгээний лимитээ өөрт ойр байрлах салбар дээр ирж хүсэлт бөглөн нэмүүлэх боломжтой.
Интернэт банкаар хийж буй банк хоорондын 1 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээ нь гүйлгээ хийсэн даруйд шилжих бөгөөд 1 саяас дээших дүнтэй гүйлгээний хувьд ажлын өдрүүдэд 2 цагийн дотор шилжих болно.
Нууц үгээ 3 удаа буруу хийснээр таны эрх түр хаагдах бөгөөд та эрхээ 1800-2020 дугаарт холбогдон эсхүл банкны салбарт очин эрхээ сэргээлгэх боломжтой